Умард Солонгосын хийх гэж байгаа цөмийн туршилт БНАСАУ, БНХАУ-ын хил орчмын Пэктусан галт уулны идэвхжилд нөлөөлж, экологид ноцтой хор уршигтай болж мэднэ гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМС шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн уламжиллаа. Пэктусан хүчтэй дэлбэрэлтийг мэдэрч, галт уулын хорт үнс агаар мандалд 10 км өндөр хаяж мэднэ гэж газар хөдлөлт судлаачид мэдэгдэв. Эд бүхэн Зүүн-хойд Азийн агаарын харилцаанд нөлөөлж, бүс нутагт үйлдвэр худалдааны бүлгийнхний үйл ажиллагааг саатуулах юм. Түүнчлэн галт уулын дэргэд суудаг Умард Солонгос, БНХАУ-ын оршин суугчдын амь насанд аюул учирна гэж шинжээчид тэмдэглэжээ.

БНАСАУ-ын цөмийн туршилт Пэктусан галт уул бүр дэлбэрэхэд хүргэж болзошгүй гэсэн саналыг Өмнөд Солонгосын парламентын барилга байгуулалт, тээврийн хорооны гишүүн Шин Ен Су дэмжив. Газар дор магма (дэлхийн хаймал бодис) Пунгери цөмийн туршилтын талбараас холгүй урсаж байгааг тэрээр хятадын газар хөдлөлт судлаачдын мэдээллээс иш татан мэдэгджээ. Цөмийн 3 дахь туршилт урьд 2006, 2009 онд хийснээс илүү хүчтэй болно гэж олонхи шинжээч үзэж байна. Түүнээс гадна Пхеньян нэгэнд нь плутоний, нөгөөд нь уран хэрэглэх цөмийн хоёр цэнэг дэлбэрүүлж болзошгүй гэж зарим шинжээч мэдээлэв.