Орос-арабын хамтын ажиллагааны форумын анхдугаар чуулган сайд нарын хэмжээнд 2-р сарын 20-нд Москвад хуралдах тухай өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, Ирак улсын ГХ-ийн сайд, Арабын орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын өнөөгийн дарга Хошияр Зебари мөн уулзалтад оролцохоор оросын нийслэлд хүрэлцэн ирэх юм. Түүнээс гадна Холбооны зөвлөлийн гишүүн Кувейт, Ливан, Ливи улсуудын сайд нар байлцана.

Орос улс «бүс нутгийн нийт арабын байгууллага - Арабын орнуудын холбоодтой харилцан ажиллах механизмыг ажиллуулах явдлыг их ач холбогдолтойд үзэж байна гэж Лукашевич хэллээ. Шинэ форум санал солилцох болон олон улсын ба Ойрхи Дорнодын тулгамдсан асуудлуудаар байр сууриа харьцуулж үзэх нэмэлт боломж олгоно гэдэгт Москва найдаж байна. Чуулганд оролцогчид Ойрхи Дорнодод явагдаж байгаа хувьсалын үйл явц ба хурц хямаралт байдлаар санал солилцох юм. Түүнчлэн үүнтэй холбогдон тулгарах аюул сорилтыг давах замыг авч үзэж хэлэлцэнэ гэж Александр Лукашевич хэллээ.