Өчигдөр НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын төлөөлөгчдийн газарт Сочид ХХ11 өвлийн Олимпийн наадам нээгдэх хүртэл үлдээд байгаа 365 өдрийг тоолж эхлэх ёс тертэй үдэшлэг боллоо. Үдэшлэгт байлцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сочид Олимпийн наадам нээгдэх хүртэл нэг жил үлдсэн чухал заагт хүрсэн оросын талд мэнд хүргэж, наадмын үеэр хотод цас их орж, дэлхийн байдал амгалан тайван болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

«ЕА-ейн тогтоолоор батласан олимпийн эвлэрлийн батлан даагчийн хувьд Сочид болох Олимпийн наадам ядаж тэмцээн явагдах үед бүх ард түмэнд энх тайван авчирнэ гэдэгт найдаж байна» гэж Бан Ги Мүн хэлэв.

Сочийн олимпийн бэлтгэлийг анхааралтай ажигласан гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээллээ. Зохион байгуулагчид нь өргөн цар хүрээтэй ажил ахар богино хугацаанд хийж байгааг тэрээр тэмдэглээд наадмын барилга байгууламжууд бие биеэдээ аль болох ойрхон оршиж, хүрээлэн буй орчинд аюулгүй байх зорилт тавьсныг заажээ.

«Гайхамшигт Олимпийн наадам болно гэж бодож байна» гэж Бан Ги Мун мэдэгдэв. Сочид Олимпийн дараа явагдах Паралимпийн наадам чухлыг тэрээр тэмдэглэлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр энэ өдрүүдэд оросын өмнөд хотод цас бага байгаа нь сэтгэлийг түгшүүлсэн ганц зүйл юм. «Ирэх онд наадмын үеэр цас их ороосой» гэж Бан Ги Мүн нэмж хэллээ. Дулаан өвөл тэмцээнд саад болохгүй гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин хэлээд Бан Ги Мүний санааг амраав.