БНАСАУ цөмийн туршилт хийвэл Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж өнөөдөр өмнөд солонгосын JoongAng Ilbo сонин ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кын Хейн мэдэгдлээс иш татан бичжээ. «БНАСАУ буруу шийдвэр гаргавал хоёр Солонгос улсын итгэлцлийг сэргээх үйл явц саатана» гэж ерөнхийлөгч эрх баригч нам ба сөрөг хүчний удирдагчидтай хийсэн уулзалт дээр мэдэгдэв. «БНАСАУ өдөөн хатгах цөмийн туршилт хийвэл дэлхийн хамтын нийгэмлэгээс хариу арга хэмжээ авна» гэж Пак Кын Хе тэмдэглэжээ.

БНАСАУ-аас цөмийн цохилт өгөх аюул тулгарсан нөхцөлд дайн хийхэд бэлэн байна гэж БНСолонгос Улсын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Чун Сын Чо урьд өмнө энэ долоо хоногт мэдэгдсэн билээ.