БНАСАУ-ын цөмийн туршилт Умард, Өмнөд Солонгосын хоорондын энх тайван харилцааг сэргээх бүх найдварыг үгүй болгоно гэж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдээд ийм эргэлт хоёр орны харилцааг хэвийн болгох гэсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хейн оролдлогыг бусниулахыг онцлов.2-р сарын 25-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх Пак Кын Хе Өмнөд, Умард Солонгосын хоорондын харилцааг сайжруулахыг гойд сонирхож байна гэж тэрээр хэллээ.

Умард Солонгосын цөмийн туршилт «буруу чиг замаар хийсэн алхам болно» гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэллээ. Цөмийн шинэ туршилт хийвэл Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгох ямар ч санаачилгыг хэрэгжүүлэхэд их цаг хугацаа шаардагдана гэж тэрээр тэмдэглэв.

Түүнчлэн Умард Солонгосын дэглэм ард түмнийхээ сайн сайхан байдлыг бодвол зохино гэж Бан Ги Мүн тэмдэглэн хэлжээ. Солонгосын хойгийн байдал түгшүүртэй байгаа нөхцөлд олонхи улс НҮБ-аас БНАСАУ-д явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихээс татгалзаж байна.Сүүлийн үед тус улсад өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо өсөн нэмэгдснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дурдав.