Энэтхэгийн Бангалор хотод нисэх техник, пуужингийн систем болон иргэний онгоцнуудын томоохон “Aero India -2013” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Олон улсын үзэсгэлэнд дэлхийн 27 орны 400 орчим үйлдвэр, байгууллагууд болон компаниуд оролцож байна. Үзэсгэлэнгийн талбайн нийт хэмжээ 44 мянган метр квадрат талбай аж.

Үзмэрүүдийг Энэтхэгтэй цэрэг-техникийн хамтын ажиллагааг цаашид илүү ирээдүйтэй хөгжүүлэх чиглэлийг тооцон дэлгэн харуулсан аж. Оросын үзмэрийн нийт талбай 850 метр кв. Үзэсгэлэнд оросын 37 байгууллага, төслийн болосруулагчид, нисэхийн техник болон зэвсэг үйлдвэрлэгчид оролцож байна. Уламжлал ёсоор Энэтхэг нь оросын цэргийн техникийн худалдан авагч юм. Энэтхэгийн нийлүүлэлтэнд нисэх хүчин нилээд хувийг эзэлдэг. Түүнчлэн, Энэтхэг нь Оросын цэргийн болон иргэний онгоц үйлдвэрлэлтийн чухал түнш юм.

“Aero India -2013” ес дэхь удаагийн олон улсын үзэсгэлэн Энэтхэгийн Агаарын зэвсэгт хүчний Бангалор баазад 2-р сарын 6-9-ны өдрүүдэд болж байна. “Aero India -2013” үзэсгэлэнг зуун мянган хүн үзэж магадгүй байна.