Олимпийн наадам эхэлтэл яг нэг жил үлдээд байна.Өвлийн Олимпийн наадмыг Сочид нээх баяр ёслол хүртэл хэдэн цаг үлдснийг тусган харуулах цаг Москва хотын төвд цохилж эхэллээ. Өнөөдөр ийм цаг нийслэлээс өөр долоон хотод цохилж эхлэв.

Олимпийн цагийг Москвагийн төвд Улаан талбайн дэргэдэх Манежная талбайд байрлуулав.Нэрд гарсан тамирчид түүний дотор Олимпийн хоёр удаагийн аврага Светлана Хоркина, 2008, 2012 оны Паралимпийн наадмуудын аврага, 2014 оны Сочийн Олимпийн элч төлөөлөгч Олеся Владыкина нар баяр ёслолд оролцов. Улаан товчийг дарах ёслолын дараа оросын эстрадын одод тоглов. Зохион байгуулагчид нь тайзнаас холгүй лут том шөө дөрвөлжин байрлуулжээ. Олимпийнхонд зориулсан хүсэлтээ түүн дээр бичнэ.

2014 оны Олимпийн бэлтгэл урьд ийм наадмыг бас хүлээж авсан Москва хотод нэн чухал гэж оросын нийслэл хотын засаг дарга Сергей Собянин хэлээд

«Москва бол Оросын олимпийн анхны хот, спортын их уламжлалтай хот юм. Москва спортоор хичээллэх дуртай болон тэмцээнд ялах заншилтай. Олимпийн дээд шагнал хүртсэн 600 тамирчин бол москвагийн оршин суугчид юм. Энэ онд Москва спортын өвлийн төрлийг гойд сонирхож байна. Москвагийн 2 сая гаруй оршин суугч олон зуун мөсөн гулгуур, өвлийн цанын замд гарсан байна. Мөн түүнчлэн 17 мянган охид хөвгүүд өвлийн олимпийн төрлөөр спортын сургуулиудад хичээллэж байна. Бид олимпийн цагаар амьдарч, ялалт байгуулахыг л эрмэлзэж байна» гэв.

Олимпийн цаг бараг 6 метр өндөр, барагцаалбал 8 тонн жинтэй юм. Олимпийн наадмыг хүлээж авах орны чухал ач холбогдолтой газарт цаг байрлуулах уламжлал бүр өнгөрсөн зууны 30-д онд үүссэн. Тэр үеэс хойш швейцарын Омега компани олимпийн нийслэлүүдтэй хамтран ажиллаж, нийслэл бүрт зориулан дизайныг зохиож байна. Энэ удаад зохион бутээгчид өвлийн ХХ11 Олимпийг хүлээж авах Сочи хотын эрч хүч, эрс тэрс шинж чанарыг илрүүлэн харуулахыг хичээжээ.Эдгээр нь Хар тэнгис, цав цагаан цаст оргил, халуун хүтэйн зэрэг онцлог билээ.

Москвад Олимпийн цагийн ёслол ёс төртэй баярын уур амьсгалтай байв. Хүмүүс ажлын өдрийн өглөө хотын төвд яах гэж ирснээ «Оросын дуу хоолой » радиод өгүүлэхдээ

-«Олимпын тамирчдыг дэмжихээр…»

-«Олимпийн цаг байрлуулах ёслолыг үзэж, бүх тамирчин, үзэгч, хөгжөөн дэмжэгчийг дэмжихээр ирсэн. Бид Орос улс тэргүүлэхийн төлөө байна».

-«Баярлан баясахаар ирсэн. Одоо өвлийн улирал хүйтэн, цаг уурын байдал зохисгүй байж, цас орж байна. Харин энд баяр болж, бүгд цэнгэлдэн баясаж байна. Орос улс ялна».

Өнөөдрөөс Санкт-Петербург, Доод Новгород, Донын Ростов, Екатеринбург, Новосибирск, Пятигорск, Хабаровск зэрэг оросын хэдэн хотод өвлийн Олимпийн наадам эхэлтэл хэдэн цаг үлдснийг бас ажиглаж байна. Олимпийн наадмыг хүлээж авах Сочид тэмцээн эхлэхээс 1000 өдрийн өмнө Олимпийн цаг цохилж эхлэжээ.