Оросын “Нийгмийн санал асуулга” сангийн судалгааны ажилтанууд оросууд ямар кинонд юуны учир дуртай болохыг мэдэж авчээ. Орос улсад кино урлаг нилээд хөгжиж ирсэн. ЗХУ ын үед бүтээсэн бүх кинонуудыг тусгай хяналтаар оруулж үздэг байлаа. Тэдгээр нь тэр үеийн үзэл сурталд нийцэх ёстой байлаа.

Нийгэм судлаачид өөрсдийн асуултыг дараах байдлаар тавьж : ямар утга агуулгатай кино танд илүү их таалагдаг вэ? Үүн дээр таван хариулт боловсруулжээ. Гэтэл асуулт хариултанд оролцсон хүмүүсийн тал хувь нь “найрамдал, шударга үнэний “тухай үзэх дуртай ажээ. Тэдгээрээс арай бага хувь нь хайр сэтгэлийн тухай кинонд дуртай гэжээ.

Асуулт хариултанд оролцсон хүмүүсийн гуравны нэг нь өрнөлтэй аялалууд болон адал явдлын кинонд дуртай аж. Үүнтэй ижил саналыг шудрага бустай тэмцэл хийж, өөрийн замыг сонгож байгаа тухай кино авчээ. Санал асуулганд оролцсон хүмүүсийн дөрөвний нэг дэлгэцнээ өөрийнхөө адил хүмүүсийн өдөр тутмын амьдралын тухай үзэх дуртай байдаг аж.

Харилцан тусламж, хүнд байдалд орсон үед хүмүүс туслаж байгаа тухай болон, хүнд бэрхийг даван туулж байгаа хүчирхэг баатар, гол баатрын хамт далдын нууц болон таавруудыг тайлах боломжтой кинонууд нилээд дэлгэрсэн ажээ. Харин кино үзэх дургүй гэдгээ зуун хүний гурав нь хүлээжээ.

Гэхдээ оросын иргэд кинонд дуртай боловч, харин киног өөр маягаар хийх ёстой гэж бас үзэж байна. Судалгааны ажилтанууд хүмүүст улсаас ямар киног дэмжих ёстой гэж үзэж байна гэсэн асуулт тавьжээ. Үүнд оросын иргэд түүхэн кинонууд байх ёстой гэж хариулжээ.Хоёрдугаар байранд инээдмийн кинонууд, гуравдугаар байранд хүүхдийн болон хүүхэлдэйн кинонууд оржээ.

Ингэхдээ хоёр жилийн өмнө явуулсан өөр нэгэн санал асуулгад та бүхний анхаарлыг хандуулъя. Уг асуулгад оросын залуучуудын гуравны нэг эх орны хийсэн кинонд дургүй гэжээ. Мөн оросын иргэдийн тал хувь нь аль оронд бүтээснээс хамааралгүй, ерөөс кинонд дургүй гэжээ. Харин киног хаана харах дуртай вэ гэсэн асуултанд оросын иргэд бас тодорхой давуу талтай ажээ. Тэдний үзэж байгаагаар, Интернетээс үнэгүй кино авч, үзэх нь кинотеатрт очиж үзсэнээс хавьгүй дээр гэж үздэг байна.

Интернет-ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаар ийм байр суурийг тэдний 90 % барьдаг байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь киног татаж авалгүй, зүгээр л он-лайн дэглэмээр үздэг аж. Тэдний үздэг Интернетийн дунд нэгдүгээр байранд “Вконтакте” орж байна. Интернет ашиглагчдын гуравны нэг нь сард нэг удаа он-лайнаар кино үздэг бол, тэн хагас нь долоо хоногт, харин 13 хувь нь өдөр бүр үздэг байна.