2012 онд дэлхийд барьсан хэт өндөр байшингуудын тэн хагас нь АНЭУ-д оршиж байна. Дөрвөн хэт өндөр байшин Дубайд, нэгэн нь нийслэл Абу-Дабид сүндэрлэн боссон тухай Өндөр барилга байшин, хотын орчны олон улсын зөвлөлийн илтгэлд өгүүлжээ. АНЭУ хамгийн өндөр байшингуудын тоогоор дэлхийд гуравт, Ойрхи Дорнодод хоёрт орж байна. Тус зөвлөлийн мэдээлснээр 2012 онд дэлхийд нийт 200 метр буюу түүнээс өндөр 66 байшин, түүний дотор хэт өндөр 10 байшин барьжээ. Эдүгээ дэлхий даяар тэнгэр баганадсан 756 байгшин байгаа. Өнөөгийн байдлаар Дубай дахь 828 метр өндөр Burj Khalifa тэнгэр баганадсан байшин дэлхийн хамгийн өндөр байшин юм.