Израиль Лалын БНИранУлсад халдан довтолвол «ираны ард түмэн Израилийг үнсэн товрог болгоход бэлэн байна» гэж Каирт Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдлээ. «Израиль Иран улсад халдан довтлох бодолтой байна. Гэвч хариуд арга хэмжээ болон хор уршгаас эмээж байна» гэж ерөнхийлөгч онцлосон тухай египетийн ХМХ уламжилжээ.

Үүний өмнө Иран улсын ерөнхийлөгч египетийн ХМХ ярилцлага өгч, «Израильд цэргийн цохилт өгөх гээгүй. Учир нь цэргийн номнол маань батлан хамгаалах шинж чанартай»гэж мэдэгджээ. Түүнчлэн Иран одоо хөгжингүй аж үйлдвэртэй, цөмийн, сансрын гүрэн улс болсон гэж Ахмадинежад мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн мягмар гаригт Иран улсын ерөнхийлөгч 1979 оны ираны лалын хувьсгалаас хойш анх удаа Египетэд айлчлахаар хүрэлцэн очлоо. Эдүгээ Каирт Ахмадинежад Лалын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.