БНАСАУ хятадын засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч У Давэйг хүлээж авахаас татгалзсан тухай өнөөдөр хятадын «Феникс-ТВ» телевизийн суваг өмнөд солонгосын ХМХ мэдээнээс иш татан уламжилжээ. Хятадын дээгүүр албан тушаалтай дипломат ажилтан БНАСАУ-ын цөмийн 3 дахь туршилтын бэлтгэлийн асуудлыг Пхеньянд хэлэлцэх бодолтой байсан гэж мэдээлэлд тэмдэглэжээ.

«Тэр ч байтугай Умард Солонгос цөмийн туршилт хийх бүрэн эрхтэй. Туршилт Хятад улсад хамаатай биш» гэж умард солонгосын талаас мэдэгдснийг «Феникс-ТВ» тэмдэглэжээ.