Америкийн сенат Тагнуулын төв газрын шинэ тэргүүнээр сонгогдохоор нэр дэвшээд байгаа Жон Бреннаныг хэлэлцэж эхлээд байна. Тагнуулчийн 25 жилийн туршлагатай тэр үүний өмнө генерал Петреусын эзлэж байсан суудлыг эзлэх юм. Шинжээчид цэргийн албан тушаалтныг цэргийн бус хүнээр сольж байгааг Вашингтоны “терроризмын эсрэг дайны” урьталууд солигдсонтой холбон үзэж байна. Энд “Тагнуулын төв газар дэлхий дахины террорист бүлгэмүүдтэй тэмцэх нууц ажиллагаанууддаа илүү ач холбогдол өгч буйг “ илэрхийлж байна.

Бреннан 2009 оноос Барак Обамагийн терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан туслах нь байсан. 2001 оны 9-р сарын 11-ний өдрөөс хойш 2005 он хүртэл тэр Үндэсний терроризмтэй тэмцэх төвийг тэгрүүлж байсан. Тэр араб хэлээр чөлөөтэй ярьдаг.Чухамдаа Бреннан нисэгчгүй төхөөрөмжүүдийг Вашингтоны террорист үйл ажиллагаанд сэжиглэж байгаа хүмүүсийг утсгахад хэрэглэх стратегийг боловсруулсан.

Бреннаныг ТТГ-ын даргаар томилсон нь боломж нөхцөл өөрчлөгдөх болсныг гэрчилж байна гэдэгт “Орос улс дэлхийн улс төрд” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукъянов итгэлтэй байна.

«Эд бүгд нь Обамагийн засаг захиргааны явуулж байгаа нийтлэг бодлогод багтаж буй юм. Ялангуяа, хоёр дахь удаагаа сонгогдсон ерөнхийлөгчийн засаг захиргааны үед. Энэ үед засаг захиргаа нь томоохон арга хэмжээнүүд, цэрэг оруулах болон хүч хэрэглэх сонирхол багатай. Гэхдээ энэ нь БХЯ-ны тэргүүнд нэр дэвшигч Хейгэл, Төрийн нарийн бичгийн дарга Керри болон Обамад өөрт нь хамааралтай.Тиймээс нисэгчгүй төхөөрөмжүүдийг нисгэх, цэгийн цохилт өгөх зэрэг илүү их ач холбогдол өгч байх юм. Энэ утгаараа ТТГ-ын тэргүүнээр Жон Бреннан болж байгаа нь бэлэгтэй юм» гэж Федор Лукъянов хэллээ.

Бреннаныг батлах нь эргэлзээгүй юм. Гэхдээ түүнийг энэ албан тушаалд томилох хэлэлцүүлэг амаргүй болж өнгөрнө. Бреннаныг аль эртнээс Гуантанамогийн гянданд хоригдож байгаа ялтануудад эрүү шүүлт тулгаж, ТТГ-ын нууц гяндаг байгуулсан гэж буруутгаж ирсэн.Чухамдаа ийм ялнуудыг түүнд тулгаж байсан учир Обама 2008 онд Бреннаныг эл албан тушаалд тавихаас татгалзсан юм.

Нисэгчгүй төхөөрөмжөөр цэгийн цохилт өгөх хөтөлбөрийг АНУ- ын эрхийг хамгаалах байгуллагууд төрийн аллага хийх лиценз гэж нэрлэсэн.

Цагаан ордон бүх гүтгэлгийг няцаах бөгөөд хуулийн үүднээс ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж батлан нотлодог. Энэ тухай 2-р сарын 6 -нд Цагаан ордны хэвлэлийн бага хурал дээр Жей Керри хэлэхдээ

«АНУ-д заналхийллийг багасгахын тулд аливаа хуйвалдаанаас сэрэмжлэхийн тулд болон америкчуудын амь насыг хамгаалах үүднээс бид ийм цохилтуудыг өгдөг. Эдгээр цохилтууд нь хууль ёсны, ёс суртахуунтай  ухаалаг арга юм» гэлээ.

Эрхийг хамгаалах байгууллагуудад, тухайлбал, Америкт шал өөр ойлголт байдаг. Энэ бодлого нь Засгийн газар хүн амын амь насыг хуулийн холбогдох үндэслэлгүйгээр зөрчих эрхгүй гэх АНУ ын үндсэн хуулийн гол заалтуудыг зөрчиж байна. Америкийн иргэний эрх чөлөө холбооны төлөөлөгч Хина Шамси хэлэхдээ:

«Бид маш аюултай байдалтай тулгарч байна. Бид өндөр албан тушаалын түшмэлүүдэд америкийн иргэдийг болон бусад орны иргэдийг алах эрх олгож байна. Ингэхдээ эл үндэслэлүүдийг зөв зүйтэй арга хэмжээ гэдгийг ямарч шүүхээр тодорхойлдоггүй. Эл аллагуудыг үйлдэх хангалттай баримт нотолгоо байна уу гэдгийг шүүхээр үзэх ямар ч боломж үгүй» гэлээ.

Томилгооны хэлэлцүүлэг нь Америкь ТТГ-ын болон Европын бусад орнуудад байдаг нууц шоронгийн тухай шинэ илтгэлтэй цаги хугацааны хувьд давхацсан. Эл хөтөлбөрийг үндсэндээ дэлхийн 54 орон дэмжиж байна. Нэр дэвшигч Бреннаны хэлэлцүүлэг нилээд хэдэн хоног үргэлжилж магадгүй юм.