2011 онд АНУ-ын оршин суугчид замын бөөгнөрөлд 5,5 тэрбум цаг өнгөрөөсөн хийгээд бензиний зарлага нь 121 тэрбум доллароос хэтэрчээ. Техассын тээврийн хүрээлэнгийн замын байдлыг судласан жил дутмын илтгэл ийм тоо баримтыг агуулж байна. Вашингтоны оршин суугчид жилд бусдаас илүү цаг хугацааг 67 цаг замын бөөгнөрөлд зарцуулж байна.Илтгэлд тэмдэглэснээр жолооч нар бөөгнөрөлгүй замд дөнгөж 30 минут зарцуулах байсан бол өнөөгийн нөхцөлд 3 цаг өнөгөөрж байна. Лос-Анжелес, Сан-Франциско, Нью-Йорк, Бостон, Хьюстон, Атланта зэрэг хот замын бөөгнөрөл ихтэй 10 хотын тоонд орж байна.