Өнөө дэлхийд санхүү, өрийн ба банкны буюу валютын түвэг бэрхшээл тулгарснаас гадна «технологийн хямрал» гарсан явдал ШУ-ын бүлгийнхнийг түгшүүлж байна. Их Британид ажиллаж байгаа Орос гаралтай эрдэмтэн Андрей Гейм Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонинд нийтлүүлсэн өгүүллэгдээ ийм дүгнэлт хийжээ. Тэрээр 2010 онд Манчестерын их сургуулийн Константин Новосёловтой хамт Нобелийн физикийн шагнал хүртсэн билээ.

Геймийн өгүүлснээр өнөөгийн үе шатанд эдийн засгийн өсөлтийн өндөр хурдацыг хангахад ШУ-ны шинэ мэдлэг их шаардагдаж байна. «Эдүгээ урагш ахиулах технологи эдийн засгийн тогтонги өсөлтэд шаардагдснаас бага байна.  Хямрал нь шинэ мэдэлэгийн дутагдлаар илэрч байна. Нээлт хийж байсан ч хурдац нь буурсан» гэж эрдэмтэн тэмдэглэжээ. Амархан боловсрулах юмыг эзэмшиж дууссан. Одоо урт удаан үргэлжлэх зогсонги байдалд орж мэднэ гэж олонхи эдийн засагч үзэж байгааг Гейм тэмдэглэв.

«Энэ нь одоогоор эдийн засгийн уналтад хүргээгүй учир анхаарлыг бараг татахгүй байна. Гэсэн ч ирээдүйн хөгжлийг хангахын тулд одоо тулгуур ШУ-д хөрөнгө оруулах хэрэгтэй гэж Нобелийн шагналтан онцлов. «Тулгуур нээлтээс хэрэглээний бүтээгдэхүүн хүртэлх зам аажим урт тодорхой биш байна. Харин түшиг тулгуур нь үгүй болвол юм бүхэн дампуурч мэднэ» гэж Андрей Гейм тэмдэглэжээ.