Алс-Дорнод болон Өвөрбайгалийн хөгжлийн холбооны зорилтот хөтөлбөрт бид оролцсноор тэдгээрт тусгагдсан бүх объектуудыг хэрэгжүүлэх боломжтой болсон гэж Бураид улсын удирдагч болон Буриадын ЗГ-ын тэргүүн Вячеслав Наговицын мэдэгдэв. –“2009 -2013 онуудад тус БНУ-д 70 орчим объектыг барьж байгуулсан гэж тэр ИТАР-ТАСС агентлаг дээр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Эдгээр нь барилгуудад эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, аж үйлдвэрийн цогцолбор, жуулчны бааз, биеийн тамирын барилгууд орж байна. Одоо тус улсад эрүүл мэндийн болон боловсролын салбаруудад шинэчилсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Энэ утгаараа тус улс нь нүдэн дээр өөрчлөгдөж байна. Буриад улсад сүүлийн хэдэн очоогүй хүн түүнийг одоо танихгүй. Ялангуяа, нийслэл Улаан-Үд хот танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Нийслэл үндэсний өнгө төрхтэй хосгүй сайхан хот болж хувирсан”.

“Хамгийн гол нь холбооны зорилтот хөтөлбөрийн ачаар бид оросын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадсанаараа Орос улсад эхний аравт орж байгаа” гэж Наговицын цохон тэмдэглэв. Манай нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт Байгаль нуур оршдог бөгөөд эл нутаг нь ашигт малтмалын баялаг ихтэй дээр, ялангуяа, ховор ашигт малтмал их байдаг . Гэтэл тэнд дэд бүтэц огт хөгжөөгүй. БАМ-ын шиэнчлэл болон Транссибийн төмөр замтай нэгтгэх нь Буриадын эдийн засгийн хөгжилт онцгой чухал үүрэгтэй. “Хэрвээ тэдгээрийг хэрэгжүүл чадах юм бол, бид ойрын үед дотац авдаг бүс нутгаасаа гарч өөрсдийн хөршүүдэд тусладаг донор бүс болнох боломжтой “гэж Вячеслав Наговицын цохон тэмдэглэв.