2014 онд Сочид Олимпийн наадам эхэлтэл эргэх цаг харуулах цагийг цохилуулах баяр ёслол өнөөдөр Москвагийн төв Манежная талбайд боллоо. Сочид өвлийн Олимпийн наадам яг нэг жилийн дараа 2014 оны 2-р сарын 7-нд эхлэх юм. Холбооны төв тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлегчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Беглов цагийг цохилуулж эхлүүлэв. Москва хотын засаг дарга Сергей Собянин болон оросын нэрд гарсан тамирчин Светлана Журова, Светлана Хоркина, Олеся Владыкина, Иван Ухов нар ёслолд оролцов. Олон улсын олимпийн хорооны түнш швейцарын «Омега» компани энэ цагийг зохион бүтээжээ. 16 м 16 см өндөр цаг 7800 кг жинтэй. Адил төстэй цаг Москва,Санкт-Петербург, Доод Новгород, Донын Ростов, Екатеринбург, Новосибирск, Пятигорск, Хабаровск зэрэг холбооны найман тойргийн захиргааны төв болон 2014 оны Олимпийн нийслэл Сочи хотод цохилж эхэллээ. Энэ цаг Манежная талбайд цохилж эхлэснээс хойш оросын эстрадын гарамгай жүжигчдийн концерт болов.