БНАСАУ удахгүй цөмийн хоёр дэлбэрэлт туршин явуулна. Тэдгээрийг плутони, ураны үндсэн дээр бүтээсэн цөмийн түлшээр тоноглоно. БНАСАУ-ын цөмийн туршилт нь дэлхий дахинд умард-солонгосын цөмийн хөтөлбөрийн хөгжлийн цар хүрээ болон явцыг дүгнэх ховор боломж олгоно гэж өнөөдөр Франс пресс агентлаг /ФПА/ уламжилжээ.

БНАСАУ хийсэн мэдэгдэлдээ, туршилт болох нь зайлшгүй өндөр түвшинд явагдана. Ихэнхи шинжээчид тэд чухам ямар төрлийг ажиллагаанд оруулах гэж байгааг анхаарч байна. туршилтуудыг ямарч тохиолдолд амжилттай явагдсан гэж зарлана гэж ФПА уламжилжээ.

Өмнө нь БНАСАУ мэдэгдэлдээ өрнөдийнхний эсрэг ээлжит цөмийн туршилтаа урьдынхаас илүү хатуу алхамуудыг авна гэж заналхийлсэн.

“БНАСАУ нь дайсагнах хүчнийхэнтэй тулалдахын тулд цөмийн туршилтаас илүү хатуу арга хэмжээ авах ёстой гэх шийдвэрийг эцэслэн гаргаад байна. Тэд цөмийн дайны ирмэгт тулан ирээд байна, ингэхдээ үүнийгээ ч нуухгүй байна гэж Умард-солонгосын KCNA агентлаг.

Ингэхдээ Умар-Солонгосын эрх баригчид чухам ямар орны эсрэг, ямар алхмуудыг хийх гээд байгаа нь тодорхой бус байна.