Японы ерөнхий сайд Синдзо Абэ ОХУ-тай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдэв. Пүрэв гаригт тэр үндэсний их хурал дээр үг хэлэхдээ, одоо оросын эзэмшилд байгаа Курилын цуваа арлууд болох Кунашир,Шикотан, Итуруп болон Хабомаи дөрвөн арлыг япончуудын “хойд нутаг”гэж нэрлэдэг. Москвагийн байр суурь бол уг арлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны дүнд, ЗСБНХУ- ын үед тус улсын бүрэлдэхүүнд орсон бөгөөд Орос улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой эдгээр арлууд нь олон улсын эрх зүйн хувьд ч ямарч эргэлзээгүй гэдэг юм.

Абэ тэмдэглэхдээ, засгийн газар ОХУ-тай арлуудын харъяаллын тулгамдсан асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд хатуу зогсохоор төлөвлөж байна гэж уохон тэмдэглэв. Абэ нь энэ хавар ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Яриа хэлэлцээрийн хөрсийг бэлтгэх зорилготой 2-р сард Москвад Японы ерөнхий сайд асан Есиро Мори хүрэлцэн ирнэ.