Өмнөд-Солонгосын болон АНУ ын тэнгисийн цэргийн хүчнийхэн /ТЦХ/лхагва гаригт хамтарсан цэргийн сургуулилтаа өндөрлөв.Уг араг хэмжээ нь гурван өдрийн турш Япон тэнгисийн Кёнсан-Пукто мужийн Пхохан хотын усанд явагдсан. Энэ тухай Өмнөд-Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний командлалаас уламжлав. Өмнөд –Солонгосын ТЦХ зүгээс сургуулилтанд цэргийн арван том хөлөг онгоц, тухайлбал, “Иджис “ системтэй “Агуу их Сэчжон” болон хамгийн сүүлийн үеийн усан доогуур явагч завьнууд, завьны эсрэг онгоцнууд болон нисдэг тэрэгнүүд оролцов. АНУ ын талаас ТЦХ-ээс сургуулилтанд “Сан-Франциско” цөмийн усан доорхи хөлөг онгоцн болон байлдааны мэдээлэл –удирдлагын “Иджис “системээр тоноглогдсон олон үйл ажиллагаатай байлдааны “Шилох” хөлөг онгоц болон байлдааны нисдэг тэрэгнүүд оролцов. Цэргийнхний ярьж байгаагаар, уг хамтарсан сургуулилт нь хоёр холбоотны зэвсэгт хүчнүүдийн байлдааны бэлэн байдлыг шалгах зорилготой бөгөөд умард-солонгосын зүгээс, ялангуяа, усан доорхи завийг ашиглаж болзошгүй өдөөн хатгалгуудыг гаргахгүйд оршиж байгаа ажээ.