АНУ-ын Холбооны нөөцийн системийн дотоодын веб сайтуудын нэг хакерууд дайралтанд өртсөн тухай лхагва гаригт холбооны нөөцийн сангаас уламжлав. Уг явдал өнгөрсөн ням гаригийн шөнө болжээ. Anonymous бүлгэтэй холбоотой хакерууд нь банкны 4 мянга гаруый удирдагчдын хувийн мэдээллийн санд нэвтрэн оржээ.

ХМХ-дийн уламжилж байгаагаар, эл мэдээллийн санд тэдгээрийн шуудангийн хаяг, ажлын болон гар утасны дугаарууд, факсны дугаар болон цахим шуудангийн хаяг байдаг ажээ.

Холбооны нөөцийн сангаас мэдээлэхдээ, “уг мэдээлэл нээлттэй санд орсон тухай мэдэж байгаа бөгөөд” эл тулгамдсан асуудлыг шийдсэн гэжээ.