Умард-Солонгосын суртал ухуулгын Uriminzokkiri төрийн интернет портал америкийн нэртэй буудагч Call of Duty: Modern Warfare 3 ашиглан АНУ-ыг улсыг сүйрч байгааг дүрслэн харуулжээ. БНАСАУ-ын албан ёсны суртал ухуулгын сайтаны дүрс бичлэгт америкийн хот пуужингийн цохилтонд өртөн, шатаж байгаагаар харуулжээ. Энэ тухай “Дейли телеграф” сонин уламжилжээ.

Uriminzokkiri портал нь MW3 хэсгүүдээс авсан дүрс бичлэгийг 2-р сарын 2 нд нийтэлжээ. Үүнд нэгэн солонгос залуу зүүдэндээ сансрын хөлөг дээр дэлхийг тойрч байх ажээ. Тэр олон орнуудын хүмүүсийн амьдралыг ажиглаж байна. Уг роликийн хөгжим нь америкийн зохиогчдын бүтээл байх бөгөөд Майкл Жексон болон Лайонел Ричийн бичсэн эдгээр нь We are the World хөгжмийн зохиомж байв.

Уг дүрс бичлэг өрнөдийн ХМХ-үүдийн дунд нилээд шуугиан тариад байна. Одоогийн байдлаар умардын сайт юм уу, Youtube серверүүдэд уг роликийг олдохгуй байна. “Norton Safe Web “ интернет аюулгүй байдлын системийн мэдүүлж байгаагаар, умардын сайт нь Хятад улсын нутаг дээр бүртгэгджээ.

Нөгөөтэйгүүр, умардын КCNA агентлаг Пхеньян нь Вашингтон болон Сөүлын өдөөн хатгалгад “ тэдний санаагүйгээр хайр найргүй хариу өгөх бөгөөд, империалистуудад ямарч буулт хийхгүй” гэдгийг санууллаа. Засгийн газрын “Минджу Чосон” сонин анхааруулахдаа, БНАСАУ цэргийн хүчээ, ялангуяа, цөмийн зэвсгийн хүчээ нэмэгдүүлэх болно гэжээ.