Японд бусад улсуудын нутаг дэвсгэрийн мэтгэлцээний асуудлуудыг судлах болон Японы байр суурийг сурталчлах тусгай бүтцийг байгуулна. ХМХ-үүдийн өгүүлж байгаагаар, засгийн газрын тамгын газрын дэргэдэх “Нутаг дэвсгэрүүдийн болон тусгаар тогтнолын асуудлаархи судалгааны төслийн хэлтэст” орон тооны 15 түшмэл орж ажиллана.

Шинэ хэлтсийн ажил үүрэгт бусад орнуудын нутаг дэсвгэрийн асуудлыг болон байр суурийг судлан үзэх үүднээс хувийн шинжээчдийг татан оролцуулах төлөвтэй байна. Уг албаны хамгийн гол зорилго нь ОХУ, Хятад болон Өмнөд-Солонгостой Токиогийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаархи байр суурийн сурталчилгаа байх юм. Шинэ бүтцийг байгуулах нь зүйд нийцэж буйд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов эргэлзэж байна.

«Шинэ хэлтэс нь чухам хэнд Японы нутаг дэвсгэрийн маргааны байр суурийг тайлбарлах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Япончуудад уу? Гэтэл энэ нь аль хэдийнээс явагдаж ирсэн. Жишээ нь “Хойд нутгийн өдөр” гэдгийг 1981 оноос хойш тэмдэглэж ирсэн. Үүний дүнд японы улс төрчид өөрсдөө эл суртал ухуулгынхаа золиос болоод байна, тэд хүн амын зарим радикал давхаргуудын уур хилэнгээс сэрэмжилэн бодит буулт хийж чадахгүйд хүрсэн.

Японы холбоотнууд, юуны өмнө АНУ нь Токиог Орос, Хятад улсуудтай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлууд дээр дэмжиж байгаа юм. Ингэхдээ Япон Өмнөд-Солонгосын нутаг дэвсгэрийн маргаанд огт оролцохгүй байгаа нь хачирхалтай. Энд ямар нэгэн тайлбар хийх юм уу, сурталчлах нь утгагүй юм.

Хятад, Солонгос болон Орос улсын олон нийт Японы байр суурийг муугүй мэдээлсэн, ингэхдээ өөрсдийн засгийн газруудын байр суурийг илүү мэдээлсэн. Японы 15 түшмэд эдгээр орнуудад нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар ноёрхож байгаа санал бодлыг өөрчилж чадах болов уу.

Энд шинэ талынхныг болон холбоотнуудыг татан оролцуулах зорилгоор “гуравдагч орнуудын” тухай яригдаж болох юм. Гэхдээ энэ нь хэрвээ хоёр талын нутаг дэвсгэрийн маргаантай асуудал нь интернационалжигдаж, олон улсын түвшинд хэлэлцэгдэхээр болвол шүү. Гэтэл ойрын ирээдүйд ийм төлөв гарахгүй нь бололтой» гэж Андрей Иванов үзэж байна.

Хятад, Орос, Өмнөд-Солонгос улсууд  өөрсдийн Японтой нутаг дэвсгэрийн маргааныг дан ганц хоёр талын харилцааны хэрэг гэж үзэж байна гэж Андрей Иванов цохон тэмдэглэж байна. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлуудыг интернационалжуулах аливаа оролдлого  нь тэдгээрийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

Харин бүр эсрэгээр, ч Бээжин, Сөүл болон Москва нь японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар “Судалгааны төслийн хэлтсийн ” шинэ идэвхитэй байдал нь Бээжин, Сөүл болон Москваг бүтээлч шийдвэр эрэлхийлэхийг хүсэхгүй байгаа мэт дүгнэлт хийхэд хүргэж, эсрэг хариу гаргахад хүргэж мэдэх юм.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаархи дайчин уран үгсүүд нь дэндлээ. Нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлууд нь түүхчид болон хуульчдын хэрэг. Тэдгээрийг ямар замаар хэрхэн шийдвэрлэхэв гэдэг нь дипломатчидын хэрэг.Харин түшмэлүүд болон сэтгүүлчид арай илүү ашигтай зүйлийг хийх боломжтой гэж Андрей Иванов үзэж байна. Нутаг дэвсгэрийн маргаанууд нь бүх нийтэд ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүү саад болоосой.