Bloomberg агентлагийн хувилбараар Орос улс иноовацийн 20 тэргүүлэгчийн нэг болжээ. Агентлагийн мэргэжилтнүүд 200 гаруй улсын үзүүлэлтүүдийг харьцуулж, хатуу сонголт хийж, зөвхөн 50 улсыг төгсгөлийн рейтингт багтаажээ. Патентын идэвхжил, дээд зэргийн технологийн төвлөрөл, боловсролын түвшин зэрэг үзүүлэлт Орос улсыг рейтингийн дээд хэсэгт оруулжээ. Манай орон хуучин ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогтносон орнууд төдийгүй БОЭХӨ (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд, орсоор - БРИКС) бүлгийн гишүүдээс тэргүүлэв.

1 сая хүн дутамд ногдох судлагчдын тоо, хөдөлмөрийн бүтээмжийн түвшин, эрдэм шинжилгээний ажлын эрч хүч гээд долоон хүчин зүйлийг харгалзан үнэлгээ өгчээ.Эдгээр шалгуураар АНУ тэргүүлж байна. АНУ «дээд зэргийн технологийн төвлөрөл» үзүүлэлтээр итгэлтэй тэргүүлж байна. Силиконы хөндий гэгчийн ололт амжилтыг харгалзвал тэгсэн нь мэдээжийн хэрэг гэж шинжээчид тэмдэглэв. Орос улсын рейтинг илүү их сонирхол татсан гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн зөвлөгч Никита Масленников хэлээд

«Манай эдийн засгийн инноваци сансанаас илүү сайн байна. Компаниудаас энэ зорилгоор гаргах хөрөнгийг авч үз л дээ. Тухайлбал манайд олборлолтын нөхцөл доройтсон. Иймээс геологийн хайгуул, өрөмдөлд инноваци шаардагдаж байна.Манай орон сүүлийн жилүүдэд Интернетийн хөгжил, мэдээллийн зам харилцааг урагш ахиулсан. Дунд зэргийн олон компани дэлхийн зах зээлд зохих байр суурь эзлэж байна» гэв.

Орос улс мөн рейтингээр БОЭХӨ бүлгийн түншүүдээсээ нэлээд тэргүүлж 14-р байранд орлоо. Жишээ нь Хятад улс 29, Өмнөд Африк 50-р байранд оржээ. Мөн Энэтхэг, Бразил улсууд шилэн авсан 50 улсын тоонд ороогүй. Энэ нь тодорхой шалтгаантай гэж Никита Масленников үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«БОЭХӨ бүлгийн түншүүдийг бодоход бид инновацийн илүү их чадавхитай юм. Эдийн засгийн бүх байгууллагаас инновацийг урагш ахиулах угтвар нөхцөл манайд бүрэлдэж байна. Нөгөө талаас инновацийг авч үзвэл хятадын эдийн засгийн тухай домог,сүржин үг яриа төдий л байна. Энэтхэгийн офшорын программ зохион ажил амжилт гаргасныг нийтээр мэднэ. Гэвч энэтхэгийн эдийн засагт инноваци хязгаарлагдмал чанартай» гэв.

Оросын ололт амжилтад өндөр үнэлгээ өгсөн нь алмайран суухад хүргэх ёсгүй гэж шинжээчид тэмдэглэв. Эдүгээ ялангуяа хөдөлмөрийн бүтээмжийн талаар чанарын үсрэлт хийх хэрэгтэй. Гэсэн ч чухам хүний нөөц бол Орос улсын маргаангүй давуу тал гэж «Москвагийн ШУ, технологийн хороо» нээлттэй хувьцаат байгууллагын ерөнхий захирал Дмитрий Рототаев хэлээд

«Аугаа их программист Гейтс оросуудад ямар үнэлгээ өгснийг мэдэж байна уу? «Энгийн хялбар зорилтыг биелүүлэхэд америкчуудыг урина. Илүү нарийн түвэгтэйг биелүүлэхэд европын оршин суугч, ердөө биелүүлж үл болох зорилтыг биелүүлэхэд оросуудыг урина» гэж тэрээр хэлжээ.

Юу гэвэл манайд инновацийн боловсруулалт маш их байна. Орос улс эхний таван орны тоонд зүй ёсоор орох ёстой. Миний бодоход инновацийн тэргүүлэгчийг хөдөлмөрийн бүтээмж биш шинэ технологи бий болох явдал тодорхойлох ёстой» гэлээ.

Bloomberg агентлагийн рейтингээр Орос улс БОЭХӨ бүлгийн гишүүдээс төдийгүй хуучин ЗХУ-д хөрш байсан улсуудаас тэргүүллээ. Тухайлбал, Эстон -31, Украин - 42-р байр тус тус эзлэжээ.