НҮБ-ын АЗ-ийг шинэчлэх тухай дийлэнх олонхи улсын дэмжлэг хүлээх аль ч хувилбарыг дэмжихэд Орос улс бэлэн байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Ромд АЗ-ийг шинэчлэх асуудлаар хийсэн сайд нарын уулзалтын дүнгээр мэдэгдлээ.

«Орос улс эл асуудалд уян хатан прагматик үүднээс хандаж байна. АЗ-ийг шинэчлэх ямар ч хувилбарыг дэмжихэд бид бэлэн байна. Хамгийн гол нь ийм хувилбарыг бүх улс орон дэмжих ёстой» гэж дипломат ажилтан хэлжээ. Харамсалтай нь одоо санал шүүмжлэлд оролцогчдын санал зөрөж байна. Иймээс эл асуудал ойрын үед шийдвэрлэгдэнэ гэх үндэс үгүй гэж Гатилов хэллээ.

АЗ хичнээн олон гишүүнтэй байх асуудал гол саад тотгор болсон. Тухайлбал дан байнгын бус гишүүдийн тоог олшруулах хэрэгтэй гэж Итали, Испани улсууд узэж байхад АЗ-ийн байнгын гишүүдийн тоог ч нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн Герман, Энэтхэг, Бразил орнууд үзэж байна. Эдүгээ ОХУ, АНУ, Франц, Их Британи, БНХАУ зэрэг таван улс АЗ-ийн байнгын гишүүд юм.