«Гар утас хэрэглэхгүй өдрүүд» хэмээх дэлхийн ажиллагаа өнөөдөр гараага авч байна. 2-р сарын 8-ны баасан гариг хүртэл гар утас хэрэглэхээс татгалзах буюу хийх ярианы тоог бууруулахыг санал болгожээ. Бүр 13 дахь удаагаа зохион явуулаах ажиллагааны зорилго «адикофони» гэгчтэй тэмцэхэд оршино. Францын зохиолч Фил Марсо «адикофони» гэдэг нэр томъёог нэвтрүүлжээ. Хүн дэлхийгээс тусгаарлахаас эмээж гар утас, смартфон хэрэглэхээс хэт хамаарагдах үзэгдлийг «адикофони» гэдэг.