Хятадын радио,телевиз цаг, ховор марк, алтан зоос гэх мэт үнэтэй бэлэгийн зар сурталчилгааг хориглох бодолтой байна гэж өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Хөрөнгө үрэн таран болгохтой тэмцэх засгийн газрын кампанит ажиллагааны нэг хэсгийн хувьд ийм арга хэмжээ авах юм. «Мөн зар суртчилгаа буруу үнэ цэнэт зүйлийг сурталчилж, нийт олны санаа сэтгэлд зохисгүй нөлөөлж байна» гэж БНХАУ-ын радио, кино урлаг, телевизийн газар мэдэгдэв.

Авилгалтай бүх хэмжээнд тэмцэхийг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин дахин уриалсны дараа ийнхүү хориглох гэж байна. Тэрээр 1-р сарын 22-нд үг хэлэхдээ дээгүүр албан тушаалтнууд болон өөр зиндааны түшмэд албан тушаалаа хортойгоор ашиглахтай тэмцэх нь зайлшгүй чухал гэж мэдэгдснийг Ройтер агентлаг тэмдэглэв.