Үндэсний Олимпийн хороодын төлөөлөгчдийн тэргүүн нар 2014 онд Сочид болох өвлийн Олимпийн наадмын бэлтгэлийн асуудлыг тус хотод хэлэлцэж байна. Олимпийн барилга байгууламжууд, түүний дотор саяхан туршилтын тэмцээн явагдсан уулын цанын цогцолборыг уулзалтад оролцож байгаа 75 улсын 200 төлөөлөгчдэд үзүүлжээ. 2014 онд Сочид болох өвлийн Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенкогийн тэмдэглэсэнчилэн Олимпийн наадамд оролцогч ба тэмцээний тоо хэмжээгээр нэг ёсны аврага амжилт тогтооно. Дэлхийн 80 улсын 6 мянган тамирчин түүнд оролцох юм.Спортын Олимпийн долоон төрлөөр 98 багц шагналын төлөө өрсөлдөнө.