Наанадаж 54 улсаас ТТГ-т нууцаар дэмжлэг үзүүлж байна гэж Нью-Йорк дахь «Нээлттэй нийгэм» хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ. Гадаад орнуудын засгийн газрууд гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэсэн хүмүүсийг саатуулан баривчлах ТТГ-ын ажиллагаанд оролцож байна.

Хууль тогтоомж нь эрүүдэн шүүх арга барилыг зөвшөөрсөн зарим улсаас сэжиглэгдсэн этгээдүүдийг нутаг дэвсгэрт нь байгаа шоронд хорих боломж ТТГ-т олгож байна. Тухайлбал Пакистан, Афганистан, Египет, Иордани улсууд тэдгээрийн дотор байна.

Түүнээс гадна Ирланд, Исланд, Кипр гэх мэт улсаас нисэх онгоцны буудал ТТГ-т олгож, агаарын тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл егч байна гэж баримт бичигт тэмдэглэжээ.

Европын орнууд ч мөн цэст дурдагдсан байна. Тухайлбал Герман, Испани, Португал, Австри зэрэг улсын засгийн газруудаас ТТГ-т нууцаар дэмжлэг үзүүлж байна. Орос улсыг илтгэлд дурдаагүй. Хүрээлэнгийн илтгэл АНУ ба бусад орны эрх баригчид, засгийн газруудад хандан терроризмтэй хийх тэмцэлд хүний эрхийг зөрчих арга барил хэрэглэхээс татгалзахыг уриалжээ.