Мали улсад цэргийн ажиллагаа явуулж, хэдэн зуун террористыг устгасан гэж Францын БХ-ын сайд Жан-Ив Дриан мэдэгдлээ. Сайдын хэлснээр лалын зэвсэгт бүлгүүдийг Мали улсын хойд нутагт баазуудаас нь шахан зайлуулсан. Одоо тэд Мали улсын зүүн-хойд уулархаг нутагт нуугдаж байна. Байлдааны ажиллагаа төлөвлөгөөнд нийцвэл францын цэргийн албан хаагчид 3-р сард Мали улсаас гарах тухай Францын ГХ-ийн сайд мэдээлэв. Брюссельд НҮБ, ЕХ, Африкийн холбооны төлөөлөгчдийн Мали улсын тогтонги байдлыг сэргээх асуудлаархи уулзалт үргэлжилж байна.