Өмнөд Солонгосын ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кэн Хе Умард Солонгос цөмийн дэлбэрэлт хийх гэж байгаатай холбогдуулан яаралтай зөвлөлгөөн хийлгэхийг улс төрийн бүх намд санал болгосон тухай 2013 оны 2-р сарын 25-нд тангараг өргөх ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдэгдлээ. Түүнчлэн Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхийг санаачилжээ. Өнгөрсөн оны 12-р сард умард солонгосын баллистик пуужин хөөргөснийг буруушаасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолын хариуд Пхеньян цөмийн 3 дахь туршилт хийнэ гэж үргэлж айлган сүрдүүлж байгаатай холбогдуулан зөвлөлгөөн хийлгэхийг уриалжээ. Ойрын үед БНАСАУ цөмийн нэг буюу цуврал туршилт хийж болзошгүй гэж шинжээчид ба өмнөд солоногосын тагнуулын алба үзэж байна.