АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи нар утсаар ярилцаж, БНАСАУ НҮБ-ын хоригийг үл тоомсорлон өдөөн хатгах ажиллагаагаа үргэлжүүлэх нь ноцтой хор уршигтай болохыг батласан тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.

2013 оны 1-р сард НҮБ-ын АЗ өнгөрсөн оны 12-р сард БНАСАУ пуужин хөөргөснийг буруушасан тогтоолыг батласнаас хойш «удахгүй цөмийн ээлжит туршилт хийнэ» гэж Пхеньян удаа дараа айлган сүрдүүлсэн билээ. БНАСАУ цөмийн ээлжит туршилт хийвэл НҮБ-ын АЗ-өөс хатуу арга хэмжээ заавал авна гэж өчигдөр НҮБ-д суугаа Өмнөд Солонгосын байнгын элч төлөөлөгч анхааруулав.

Керри, Ян Зечи нар хоёр талын харилцааны болон ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг авч үзэж хэлэлцэх зургаан талын хэлэлцээний төлөвийг бас хэлэлцсэн тухай Нуланд мэдээлжээ.