Орос улс ДХБ-д элссэн ч улсаас улс орныхоо хөдөө аж ахуйд хойшид ч дэмжлэг үзүүлнэ гэж ерөнхий сайд Дмитрий Медведев үр тарианы зах зээлийн байдлыг авч үзэж хэлэлцэсэн зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Орос улс ДХБ-д элсснээрээ тодорхой үүрэг тухайлбал хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг шууд дэмжихээс татгалзах үүрэг авсан гэж тэрээр дурдав. Энэ оноос тариалангийн талбайн га бүрт татаас олгох шинэ механизмыг ажиллуулна. Ерөнхий сайдын хэлснээр холбооны төсвеес энэ зорилгоор бараг 15 тэрбум рубль гаргах юм.