Өнөөдөр Иран улсын ерөенхийлөгч Махмуд Ахмадинежад 1979 оны Лалын хувьсгалаас хойш ираны удирдагчийн Египетэд хийх албан ёсны анхны айчлалын хүрээнд Каирт хүрэлцэн очлоо. Айлчлал хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.

Ахмадинежад Египет улсад хийх гурван өдрийн айлчлахынхаа хүрээнд Каирт Лалын хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд оролцож, европын албаны хүмүүс ба улс төрчидтэй уулзана. Египет улстай хоёр талын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчилна гэж Ахмадинежад Тегеранээс мордохынхоо өмнөхөн мэдэгджээ. Олон улсын ба бүс нутгийн асуудлаар хоёр талын уулзалт илүү олон удаа хийх нь зайлшгүй чухал гэж тэрээр тэмдэглэв.

Мохаммед Мурси тэргүүтэй египетийн засгийн газар хоёр талын харилцааг сэргээхэд чиглэгдсэн ираны хүчин чармайлтад болгоомжтой хандаж байна. Энэ нь сирийн асуудлаар хоёр орон эсрэг тэсрэг байр суурь баримталж байгаатай холбоотой. Иран улс Сирийн засгийн газар болон ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байхад Египет Саудын Арав, Турк, Катар улсуудтай хамтран Башар Асадыг огцоруулахыг уриалж байна.