Сирий эрх баригчдын асуудал нь Ойрхи-Дорнодын бүхий л орон зайд геополитикийн хүчний хуваарилалттай холбоотой асуудлын зөвхөн нэг хэсэг нь юм. Гэтэл тэнд сөргөлдөөний гол зангилаа асуудлуудын нэг болох Саудын Аравын болон Ираны бүс нутагт ноёрхох тэмцэл гарч ирж байна. Ийм үзэл бодлыг ОХУ -ын ГХЯ ны дэргэдэх Москвагийн ОУХДС -ийн европын хамтын ажиллагааны тэнхимийн эрхлэгч Николай Кавешников “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн юм.

Түүний ярьснаар, эл байдал нь АНУ болон ОХУ –аас бүс нутгийн аюжлгүй байдлын сонирхолд илүү нягт харилцан ажиллагааг шаардаж буй юм гэжээ. “Өнөөдрийн нөхцөл байдалд Сири нь Ираны цорын ганц холбоотон болж байна. Үүний дараа Египт хувьсгалын улмаас тогтлоомноос гарсны дараа чухамдаа Иран болон Саудын Арав нь бүс нутгийн гол удирдагчид болж байна. Ингэхдээ энд улстөрийн төдийгүй шашны утгатай сөргөлдөөнтэй удирдагчдын тухай яригдаж байна гэж шинжээч мэдэгдэв.

Ийм санааг Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов бас хэлж байна. Тэрээр Сирийн байдлыг тойрсон явдал нь АНУ ын тодорхой хүрээнүүдийн Ойрхи-Дорнодыг дахин өөрчлөх гэсэн өргөн төлөвлөгөөний нэгээхэн хэсэг гэжээ. “ Башар Асадын эсрэг бүх бруушаалтууд нь нэг л зүйлийг гэрчилж буй : Сири нь АНУ -ын Ойрхи-Дорнодын туршилтын ээлжит золиос байх ёстой . ОХУ болон Хятадын улсын НҮБ ын АЗ ийн байнгын гишүүдийн статус нь АНУ ын талаас байдлыг тогтворгүй болгох болон Асадын дэглэмийг цэргийн замаар утсгах”-ад чиглэгдсэн тэдгээр хүчин чармайлтуудыг хууль ёсны болгоход саад тотгор учруулахад оршиж буй юм “гэж шинжээч цохон тэмдэглэв.