Өнгөрсөн оны 12-р сард дэлхий сөнөхийг хүлээж байсан хүмүүсийн сэтгэл түгших шинэ шалтаг бий болсон юм. 2-р сарын 15-нд DA14 45 метрийн жижиг гариг дэлхий орчимд нисч өнгөрөх юм. Мөн гариг дэлхийд 28 км-ээр ойртоно. 90-д оноос ийм хэмжээний жижиг гариг дэлхийд ойртоогүй.

2-р сард болох үйл явдал жижиг гариг, солир дэлхийд бодит аюул учруулж мэдэх асуудлыг эргэцүүлэн бодоход хүргэв. Ийм эрс хувиралын хэдэн ул мөр дэлхийн бөмбөрцөгт байгаа. Эдгээр нь Аризоны нэрд гарсан цар, 150 гаруй км голчлолтой лут том хоёр цар юм.

Нэгэн нь Төв Америкийн Юкатан хойгт оршино, нөгөө нь Сахарын элсэнд дарагджээ. DA14 жижиг гариг хэзээ нэгэн цагт дэлхийтэй мөргөлдөх нь аюултай гэж Москвагийн УИС-ийн физикийн факультетын одон орны ангийн доцент Владимир Сурдин хэлээд

«Энэ 45 метрийн жижиг гариг одоогоос 100 жилийн тэртээ дэлхийд унасан Тунгуссын солиртой төстэй. Солир агаар мандалд дэлбэрч сибирийн тайгад хохирол учруулав. Орчин цагийн Москвагийн газар талбайтай тэнцэх талбай гал түймэрт нэрвэгджээ. Хэдэн арван метрийн жижиг гариг шигүү хүн амтай нутагт унах нь тун аюултай. Далайд унавал цунами эрэг хавийн нутгийн оршин суугчдын аж амьдралыг хүндрүүлнэ» гэв.

Одон орон судлаачид DА14-г одоогоос нэг жилийн өмнө нээж,2-р сарын 15-нд тойрог зам нь дэлхийнхийг зөрөхгүй гэж тооцоолон дүгнэжээ. Дэлхийд унахаас нь нэг хоногийн өмнө илрүүлж болох 10 метрийн биет түүнээс илүү аюултай. Ийм жижиг гариг 2010 онд Индонезийн хуүн амьтангүй нутаг дээр тэсрэв. Дэлбэрэлт Хиросимагийнхээс гурав дахин илүү хүчтэй байсан аж.

Эрдэмтэд жижиг гаригийн байдлыг хянан шалгах сүлжээг байгуулах бодолтой байна. Түүний тусламжтайгаар дэлхийд унахаас нь хоёр долоо хоногийн өмнө сансрын аюултай объектыг ажиглаж болно. Энэ нь хүмүүсийг цагт нь нүүлгэх боломж олгох юм. Дэлхийгээс хол орших жижиг гаригийг ажиглах дуран авайг одоо зохион бүтээж байна гэж Владимир Сурдин хэлээд

«Дэлхийн хэдэн улс ийм дуран авайг дэлхийд байрлуулж, бүр сансар луу явуулахын тулд хүчин чармайлтаа нэгтгэж байна. Нарны зүгээс дэлхий рүү нисч яваа жижиг гариг, солирыг ажиглах аргагүй. Учир нь Нар хараа зүйн багажийг гялбуулж байна. Иймээс дуран авайг Нарны ард дэлхийн тойрг замын сөрөг талд байлгаж, тэндээс жижиг гаригийг ажиглаж болно» гэв.

«Сентинель» анхны тусгай дуран авайг 2018 онд дэлхий ба Сугар гаригийн хоорондын тойрог замд гаргахаар төлөвлөжээ. Энэ багаж температурын хэлбэлзэлийг харгалзан жижиг гаригийг илрүүлнэ.

Эдүгээ сансрын аюултай объекттэй тэмцэх арваад арга барилыг зохиожээ. Тухайлбал тэнгэрийн биетийг дэлхийд аюултай чиг замаас хазайгах, пуужингийн хөдөлгүүр байрлуулах эсвэл дэлбэрэлтээр жижиг гаригийг устгах зэрэг арга барил байгаа. Хэтдээ ийм нэгэн арга барилыг DA14 жижиг гаригийн талаар хэрэглэж болзошгүй.

Одоо түүний тойрог зам дэлхийнхтэй бараг нийцэж байна. Харин манай гаригт ойртсоны дараа зарим үзүүлэт нь өөрчлөгдөх юм. Хэтдээ дэлхийтэй мөргөлдөх эсэх нь одоо дэлхийгээс ямар зайтай нисч өнгөрөхөөс нэлээд хамаарагдана. Одоо 2069 он хүртэл ийм эрсдэл тун бага байна.