Дэлхийн хүн амын тоо 7 тэрбум даваад байна. Цаашдын судалгаа таамагт эрдэмтдийн санал хуваагдах болжээ. Тэдний зарим нь хүн төрөлхтөний тоо өсөн нэмэгдэж байгаатай холбогдон байгалийн нөөц хүрэлцэхгүй гэж батлан ярьж байхад, нөгөө хэсэг нь ихэнхи хүмүүсийн амьдралын нөхцөл байдал муудах болно гэж үзэж байна. Энэ нь үнэхээр зүйд нийцэж буй юм гэж хүн амын хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан Никитай Мкртчян хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй хүн амын өсөлт нь нийт гаригийн амьдралд заналхийлж байна гэж тэр ярьж байна.

«Дэлхий маань өөрийгөө хадгалж үлдэхэд санаа тавьж буй юм. Тэгвэл хүн үүнд дуудлага илгээж байна. Энэ бол даяаршлын дулаарал, байгаль орчны сүйрэл. Хүн төрөлхтөн нь эсвэл өсөлтөө зогсоох хэрэгтэй, эсвэл өөрийн ирээдүйгээ хангах зөв зүйтэй экологийн шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байна» гэж Никитай Мкртчян хэллээ.

Харин үүнийг өөрөөр үзэж байгаа эрдэмтэд, эсрэгээр, хүн амын өсөлт удааширах хандлагтай байгааг анзаарчээ. Тэд дэлхийн хүн амын өсөлтийг 6-аас 7 тэрбум хүртэл нэмэгдэхэд 13 жил шаардагдсан гэж тооцоолжээ. Өмнөх тэрбум нь нэг жилээр бага байсан. Хүн амын өсөлт удааширч байгаа онолыг баримтлагчдын үзэж байгаагаар, дэлхийн сүйрлүүд нь ерөөсөө хүн амын хэт өсөлттэй хамаагүй ажээ. Харин ч, гол тулгамдсан асуудал хүн амын өсөлт удааширч байгаатай холбоотой байх болно гэж хүн амын мэргэжилтэн Игорь Белобородов тэмдэглээд

«Бидний тулгамдсан асуудлууд нь хүн төрөлхтөний бүхий л түүх ба үе үеийн сэлбэлтийг хангаж байсан төрөлт хэт багассан болон гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсүүдийн суурин дээр тавигдаж буй юм. Одоо энэ нь доод түвшинд болж байгаа бөгөөд, яагаад гэвэл чухамдаа дэлхийн хүн амын өсөлтийг Африк тивийн 39 орнууд л хангаж байна. хэрвээ Европ, англи-саксоны ертөнцийг авч үзэх юм бол, бид маш түгшүүртэй явцыг ажиглах болно. Тэнд сүүлийн 40 жил төрөлт хоёр дахин буурсан. Дашрамд өгүүлэхэд, 2028-2030 онуудад Хятадын хүн амын өсөлт буурч эхэлнэ» гэлээ.

Хэдэн мянган жилийн турш төрөлт нь хамгийн өндөр үзүүлттэй хэвээр байх ёстой, энэ нь хүн амд байгалийн шалгарлуудыг даван туулах боломж олгох ёстой юм. Шинэ технологийн хөгжлийн тодорхой нэгэн үеийн ачаар Европ болон Хойд Америкт нас баралтын хувь буурсан. Хүн амын тоо хурдтай өсч, дараа нь төрөлтийн мурий шугам эрс доошлох болсон. Эл схем дахин давтагдаж болзошгүй юм.

Жишээ нь сүүлийн арван жилүүдэд өндөр төрөлттэй уламжлалт орнуудад схем буурсан. Эл байдлыг мэргэжилтэнүүд “хүн амын шилжилт” гэж нэрлээд байна.Хэрвээ үүний дүнд дэлхийн төрөлтийн түвшин дундаж үзүүлэлт дээр тогтворживол, энэ нь нэг эмэгтэйд бүтэн хагас хүүхэд ноогдох бөгөөд гурван зуун жилийн дараа дэлхийн хүн амын тоо нэг миллиардаас арай илүү байна гэсэн утгатай аж.