Энэтхэг улс тусад нь онилон чиглүүлэх цөмийн цэнэг бүхий «Агни-6» тив хоорондын баллистик пуужингаа зохион бүтээж эхлэсэн тухай өнөөдөр «Хинду» сонинд бичжээ. «Агни-6» баллистик пуужин 4-6 цөмийн цэнэг тээж, 6 мянган км зайтай орших байг сөнөөж мэднэ гэж Энэтхэгийн батлан хамгаалах судлал, боловсруулалтын байгууллагын төлөөлөгч мэдэгдлээ. Шинэ пуужин урьдын «Агни-5» пуужинтай адил гурван угсраатай болон хатуу түлшийн ангилалд хамаарагдаж байна. «Агни 6» пуужин 65-70 тонн жинтэй, 2 метр голчлолтой хийгээд 20 метр урт юм.