АНУ-ын БХЯ -ны сайд болон Тагнуулын төв газрын тэргүүн асан Леон Панетта Усама бен Ладены орогнож байгаа газрын тухай мэдээллийг олж авахын тулд эрүү шүүлтийн арга хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Дэлхийн номер нэг террористыг АНУ- ын тусгай албаныхан пакистаны Абботтобадед 2011 оны 5-р сарын 2-ны өдөр утсгасан юм.

Дөнгөж сая АНУ-д нэрт найруулагч Кэтрин Бигелоугийн найруулан тавьсан америкийн гол дайсныг устгасан ажиллагааны тухай “Нэг номерын зорилго”/ “Zero Dark Thirty”/ кино прокатуудад гарч эхлээд байна. Уг кинонд Тагнуулын төв газрын болон Холбооны мөрдөх товчооны агентууд бен Ладены байрлаж байгаа газрын тухай Гуантанамогийн гянданд хоригдож байгаа хоригдлуудаас “шүүсийг нь шахаж ” мэдээ олж авч байгаа тухай гаргажээ.

Америкийн телевизийн NBC сувгийн “Хэвлэлийнхэнтэй хийх уулзалт” хөтөлбөрийн ярилцлагын цагаар Леон Панеттагаас уг киноны хувилбар бодит байдалтай хир нийцэх вэ гэсэн асуултанд хариулсан юм. Тагнуулын төв газрын тэргүүн асан дараах зүйлийг хэлсэн юм.

«Нэгдүгээрт, энэ бол кино гэдгийг мартаж болохгүй. Би  бодит үйл явдлуудыг даван туулсан. Энэ бол ийм юм. Биднийг бен Ладен руу хөтөлсөн тагнуулын таавруудыг бясалгахын тулд, бид маш их тагнуулын мэдээллүүдийг ашигласан. Бясалгал маш олон хэсмэгтэй байсан. Тиймээ, зарим зүйлийг бид тэр үед эрүү шүүлтийн аргаар олж авсан юм ».

Хууль эрхийг хамгаалах Amnesty Internatoinal байгууллага нь Куба дээр байрладаг америкийн цэргийн баазын адил нэртэй Гуантанамогийн гянданг хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байдаг хамгийн шуугиан тарьсан шорон гэж нэрлэдэг. Эсвэл АНУ ын хяналтан дор байдаг хамгийн орчин үеийн концлагерь гэдэг.

Гуантанамо нь хүү Жорж Бушийн үед байгуулагдсан. Уг гяндагийн хамгийн их ачаалалтай үе бол 2003-2006 онуудад байсан бөгөөд тэр үед гянданд 800 хүртэл тооны хоригдолуудыг хорьж байжээ.Одоо тус шоронд 200 орчим ялтан хоригдож байна. Хоригдолуудад “ олзлогдсон цэргийнхний “ статусыг санаатайгаар олгодоггүй. Тэднийг “алан хядагчид” гэж үздэг. Ингэснээр тэдгээрийг олон улсын конвенцуудын үйлчлэх хүрээнээс ангид байлгадаг.

Гуантанамогийн эрүү шүүлтүүдийн тухай хэн бүхэнд тодорхой байдаг гэж оросын Улс төрийн байдлын үнэлгээний төвийн ерөнхий захирал Сергей Михеев тэмдэглээд

«Миний бодоход энэ утгаараа, америкчууд нилээд ичгүүр сонжуургүй ёс суртахуунтай, ингэхдээ тэд бүгдийг ашигтай, сайн талтай гэдэг. Тэдэнд хэн нэгэнийг хөнөөх нь ашиг тустай юм уу, аль эсвэл үхтэл нь эрүү шүүлт тулгах, үүнийг  тэд хүлээн зөвшөөрч байдаг юм. Харин тэд бусдыг хүний эрхийг зөрчигдүүлж байна гэж буруутгахдаа, бас дахиад л нөгөө ичгүүргүй ёс суртахуунаа гаргаж ” бидэнд бол болно, та нарт болохгүй” гэнэ» гэв.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн уламжилснаар, гяндангийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байж боломгүй нөхцөл байдлаас болж амиа егүүтгэх гэсэн 40 гаруй оролдлого гарч байжээ.

2009 онд ерөнхийлөгч Барак Обама засгийн эрхэнд ирсэн даруйдаа Гуантанамогийн гянданг хаахаар амласан. Гэтэл одоо болтол үүнийгээ биелүүлээгүй л байна. Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо болон Пентагон нь мэдүүлэг авахдаа онцгой аргагуудыг хэрэглэхгүйгээр шаардлагатай мэдээллүүдийг авах боломжгүй байдаг талаар үргэлжлүүлэн тулган шаардсаар байдаг ажээ.