Орос улсын Эрхүү хотын техникийн улсын их сургуулийн эрдэмтэд Гонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шинэ үеийн шингэн кристаллын дисплей бүтээхээр 50 сая рублийн тэтгэлэг /1,67 сая долл./ хожлоо. Тэдний бүтээл эрчим хүчний хэмнэлт болон томруулах боломжуудтайгаараа ялгаатай байх юм гэж Оросын Эрхүү хотын техникийн их сургуулийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгээс мэдэгдэв. Уг тэтгэлэгийн санг шинжлэх ухааны боловсруулалтуудад сонирхолтой Гонконгийн засгийн газар болон хувийн компаниудын төлөөлөгчид анх байгуулсан юм. Уг шингэн кристаллын дэлгэцний давуу тал нь тэдгээрийг шилэн дээр зогсохгуй уян хатан суурь материалуудын хууллагууд дээр байгуулж болох юм. Шинэ технологийн цаашдын ирээдүйн талаар гэвэл, уг технологиор дэлхийн хамгийн нэрд гарсан цахим техникийн Sharp, Samsung болон LG корпорацууд зэвсэглэж эхлээд байна.