Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак үзэхдээ, БНАСАУ ойрын үед нэгэн зэрэг хоёр цөмийн туршилт явуулж мэдэхээр байна гэжээ. Энэ тухай “Чосон ильбо” сонины өнөөдрийн дугаарт гарсан ярилцлагад мэдэгджээ. Ингэхдээ Ли Мён Бак эл санааг батлах ямар нэгэн таамаг хэлээгүй аж. Гэсэн ч Пхеньян нь баллистик пуужингуудад зориулсан бэсрэг хушууны цөмийн туршилт явуулж болзошгүй тухай санааг тэр хэлжээ. “Үйл явдлын ийм эргэлт нь байдал шинэ маш аюултай түвшинд ирээд байгааг гэрчилж байна “гэж ерөнхийлөгч хэллээ.