НҮБ-ын АЗ Пхеньяныг ээлжит цөмийн туршилтаа явуулбал хариуд нь хатуу арга хэмжээ авах болно. Энэ тухай даваа гаригт Нью-Йоркд болсон хэвлэлийн бага хурал дээр НҮБ-ын дэргэдэх Өмнөд-Солонгосын төлөөлөгч Ким Сук мэдэгдэв. “Хэрвээ БНАСАУ өдөөн хатгах ажиллагаа явуулвал, үүний хариуд хатуу болон хүчтэй арга хэмжээ авна гэдэгт би найдаж байна” гэж хэлжээ. Өмнөд-Солонгосын “Чунан ильбо” сонины уламжилснаар, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун зэсвэгт хүчний дээд командлалын болон аюулгүй байдлын бүрэлдэхүүнүүдийг оролцуулсан шуурхай хуралдаан хийжээ. Хуралдааны явцад умардын удирдагч цөмийн туршилтын бэлтгэл ажлыг дуусгаж, ойрын үед явуулах тушаал буулгажээ.