Өнгөрсөн даваа гаригт Мосвкад хүчтэй цас орсны улмаас оросын нийслэл хотын автомашины хөдөлгөөн зогслоо. Жолооч нар 10 баллын бөглөрөөнд зогсож байх зуур оросын Интернетын “Яндекс сервисийн” ажилтанууд тус хотын хүнд байдалд орсон замуудын уртыг тооцож гаргажээ. Энэ нь Москвагаас-Мадрид хүртэл зайтай дүйцэж байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ. Москвад даваа гаригийн өдөр эхэлсэн цас шөнө хүртэл орсон юм. Хур тундасыг хүчтэй салхи дагалдсан бөгөөд зам дээгүүр мөсжилт үүссэн юм. Өнөө өглөө замын байдал нилээд дээрдсэн.Нийслэлийн онгоцны буудлуудын ажил ч хэвийн горимдоо орлоо.

Гэрэл зураг