Сирийн Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын хүчнүүдийн эвслийн удирдагч Моаз аль-Хатиб хийсэн мэдэгдэлдээ, Башар Асадтай бус, дэд ерөнхийлөгчдийн нэгэнтэй мөргөлдөөнийг зохицуулах талаар яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэлээ. Тэрээр “Аль-Арабия”телевизийн сувагт тайлбар хийхдээ түүний гол нөхцөл нь одоогийн улс орны удирдагчдыг сайн дураараа огцроход бэлэн байх явдал гэжээ. Аль-Хатибын үзэж байгаагаар, яриа хэлэлцээрт “гараа цусаар будаагүй” дэд-ерөнхийлөгч Фарук аш-Шараший байх ёстой.

Тэрээр хэлэхдээ, Дамасктай яриа хэлэлцээр хийхэд хүргэж байгаа цорын ганц шалтгаан бол сирийн хүн амд заналхийлж байгаа хүмүүнлэгийн сүйрэл байгаа аж. Өнгөрсөн даваа гаригт аль-Хатиб Асадыг сирийн сөрөг хүчнийхний тавьсан саналд тодорхой хариулт өгөхийг уриалсан. Аль-Хатиб мэдэгдэхдээ, Сирийн цус асгааруулсан мөргөлдөөнийг зогсоохыг хүсэж байгаа тул, “дэглэмд энх тайвнаар зэрэгцэн оршиход нь туслахын тулд” Дамасктай яриа хэлэлцээр явуулахыг зөвшөөрсөн гэжээ.

Өнгөрсөн баасан гаригт сирийн Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын хүчнүүдийн эвслийн тэргүүн хийсэн мэдэгдэлдээ, одоогийн эрх баригчидтай яриа хэлэлцээр явуулахад бэлэн байгаа тухайгаа батлан хэлсэн. Үүнтэй зэрэгцэн аль-Хатиб эл алхмын хариуд засгийн эрх баригчид засгийн газрын эсрэг жагсаалд оролцсоны улмаас тус улсын шоронгуудад хоригдож байгаа 160 мянган хүнийг суллахыг дахин давтан мэдэгдсэн.