Ази Номхон далайн парламентын форумын ээлжит 22-р чуулган Мексик улсад болох тухай өнөөдөр ОХУ-ын Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко форумын 21-р чуулганыг хаах ёслол дээр мэдээллээ. Энэ онд форум Владивостокод Русский арал дээр болов. Матвиенко хэвлэлийн бага хурал дээр чуулганыг дүгнэн хэлэхдээ 14 баримт бичиг ба төгсгөлийн албан мэдээг батласныг мэдээлэв. Баримт бичиг үндэсний бүх төлөөлөгчийн хамтын ажлын үр дүн болов. Матвиенкогийн хэлснээр форумд оролцогчид оросын Алс Дорнод, Өвөр Байгал бүс нутгуудыг хөгжүүлэх хөтөлбөрийг гойд сонирхсон юм. Түүнчлэн тэд чуулганыг дээд зэргээр зохион байгуулсныг тэмдэглэсэн гэж тэрээр мэдээллээ. Ази Номон далайн парламентын чуулган бол АНДБН-т хамтын ажиллагааг өргөжүүлж, энх амгалан тогтонги байдлыг хангахад туслах олон улсын парламентын байгууллага юм. 2012 оны 5-р сараас Орос улс мөн форумыг Японы улсыг орлож даргалах болсон хийгээд Матвиенко энэ удаагийн чуулганыг даргалсан байна.