Алс Дорнод ба Өвөр Байгалийн бүс нутгуудын хөрөнгө оруулалтын төслүүдийг Ази Номхон далайн парламентын форумын 21-р чуулганы ажлын 2 дахь өдөр сонирхуулан танилцууллаа. Приморский, Хабаровский, Камчатский хязгаарууд ба БНСаха-Якут улс, Магадан муж, түүнчлэн Буриад, Забайкальский хзягаар төсөл бүрт зориулан дүрс бичлэгийн материал болон хэвлэлийн гоё сайхан бүтээгдэхүүн бэлтгэжээ.

«Алс Дорнод ба Өвөр Байгал» холбооны дарга Амар мужийн засаг дарга Олег Кожемякогийн мөн арга хэмжээн дээр тэмдэглэсэнчилэн сүүлийн жилүүдэд бүс нутагт уул уурхай, нефть хий, ойн зэрэг уламжлалт ба өөр салбаруудын эдийн засгийн өсөлт овоо их байна. Эдүгээ манай орны дорнод бүс нутагт төмөрлөгийн шинэ төвийг байгуулж, дээд зэргийн технологийн үйлдвэрүүдийг хөгжүүлж байна» гэж Кожемяко тэмдэглэв.

Засаг даргын хэлснээр тээврийн дэд бүтцийн хөгжил бас нэг чиглэл болсон. Зөвхөн сүүлийн жилүүдэд ВСТО-1,ВСТО-2 нефтийн хоолой, Сахалин-Владивосток хийн хоолой барьсан юм. «Одоо ч гэсэн Сибирийг нэвт дамжсан төмөр зам ба Байгал-Амарын гол төмөр замаар жилд 100 сая орчим тонн ачаа тээвэрлэж болно. Байгал-Амарын гол төмөр замын 2 дахь салаа замыг тавьснаар энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ» гэж Кожемяко онцлов.

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй манай орны дорнод бүс нутагт амжилттай хөгжиж байна гэж засаг дарга хэллээ. «Восточный» сансрын хөлгийн буудал бас нэг сонирхолтой чиглэл болсон. Энэ сансрын хөлгийн буудал өргөн төлөвийг нээж өгч байна. Шинэ хот сүндэрлэн босч, янз бүрийн үйлдвэр ба ажлын орон тоо бий болох юм. Алс Дорнодод инновацийн хөгжилд шижим түлхэц үзүүлэх сансрын төвийг Приамурье бүс нутагт байгуулна» гэж Холбооны Алс дорнодын тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгчийн орлогч тэмдэглэжээ.