БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын АЗ-ийн хоригийг өргөжүүлэх нь тус улсаас манай оронтой тогтоосон худалдаа-эдийн засгийн харилцаанд нөлөөлөхгүй гэж БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат дээд сургуулийн Стратегийн удирдлагын төвийн удирдагч Су Хао ИТАР-ТАСС агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Солонгосын хойгт цөмийн туршилт хийхийг Хятад улс эсэргүүцэж байна гэж шинжээч тайлбарлан хэллээ. Үүний хамт Умард Солонгосын эсрэг хоригийг өргөжүүлэх асуудлыг дан НҮБ-ын АЗ-ийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж Бээжин үзэж байгааг тэрээр тэмдэглэв. Хятад Умард Солонгосын хооронд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа Солонгосын хойгийн байдалд нааштай нөлөөлж, энх амгалан тогтонги байдалд тус дөхөм үзүүлж байна гэж шинжээч нэмж хэлэв.