0БНАСАУ-ын цөмийн ээлжит туршилтын бэлтгэлийг ажиглах шуурхай ажиллагаат бүлгийг байгуулсан тухай өчигдөр Өмнөд Солонгосын цэргийнэхэн зарлан мэдээлэв. Өмнөд Солонгосын армийн жанжин штабын санаачилгаар мөн бүлгийг байгуулсан байна. Бүлэг умард солонгосын цөмийн туршилтын тухай янз бүрийн эх сурвалжийн мэдээ баримтуудад дүн шинжилгээ хийх юм. Пхеньян цөмийн туршилт гарцаагүй хийнэ гэж үзэж, тусгай бүлгийг байгуулсан гэж Өмнөд Солонгосын БХЯ тайлбарлав. БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтыг бараг бэлдэж дууссан хийгээд ийм туршилт хэзээ ч хийж мэднэ гэж Сөүл үзэж байна.