Өнөө дэлхийд хүн байгалийн олонхи нууцыг тайлсан мэт санагдана. Бараг бүх өвчин анагаах эм зохиожээ. Гэвч хорт хавдар бол анагаах ухаан, хүний эрхшээлд орохгуй өвчин юм. Өнөөдөр дэлхийд хорт хавдартай тэмцэх өдрийг тэмдэглэж байна.

Сүүлийн хэдэн арван жилд хун төрөлхтөн эрүүл мэндийн салбарт их үсрэлт хийсэн юм. Антибиотик нээгдснээр үрьд үхлийн хэмээн үзэж байсан евчин анагаах, хүн эдгэрэх боломж бий болсон. Хүн төрөлхтөн вакцины тусламжтайгаар цэцэг өвчинг дийлэж, нугасны бор эстэсийг (полиомиелит) бараг бүрэн эдгээж арилгав. Гэвч ямар нэг аюултай өвчний оронд хүн төрөлхтөн өөр өвчин тулгарч байна гэж хорт хавдрын эмч Андрей Гудков хэлээд: «Дэлхийд хорт хавдар гаарсан нь анагаах ухааны өөр салбарт гаргасан амжилтын нэг ёсны ур дагавар болсон юм. Халдварт өвчнийг дийлэж, зурх-судасны өвчинтэй тэмцэх замаар их алхам хийсний ачаар хун урт наслаж, хорт хавдарт нэлээд эмзэг болсон» гэв.

Хэтдээ ШУ хорт хавдартай өвчтөн эдгэрэх арга хэрэгсэл олно гэж шинжээч итгэж байна. Анагаах ухаан хорт хавдарт урьтаж цохилт өгч, сэргийлэн сэрэмжлэх арга хэмжээ авах ёстой гэж Андрей Гудков хэлээд: «Хорт хавдарыг сэргийлэн сэрэмжлэх хэрэгсэл гол амжилт болно. Тодорхой эмийн бэлдмэл хорт хавдар үүсэхээс сэрэмжилж мэднэ. Ийн үр дүнд хурэх бурэн үндэс бий» гэв.

Орчин цагийн анагаах ухаан хорт хавдартай тэмцэх өдөр дутмын зорилтыг бас биелүүлж байна. Эдугээ хорт хавдрын эмч хэд хэдэн арга хэрэгсэлтэй байна. Эдгээр хэрэгсэл жил ирэх дутам боловсронгуй болж байна гэж Хорт хавдар судлалын төвийн хэлтсийн эрхлэгч Владимир Левшин тэмдэглэн хэлээд: «Шуурхай мэс засал, хими эмчилгээ, цацраг эмчилгээ зэрэг гурван арга хэрэгсэл бий. Эдгээр арга хэрэгсэл боловсронгуй болж байна. Одоо эмийн эмчилгээнд гойд анхаарал тавьж байна. Эмийн бэлдмэлийн чанар сайжирч байна. Үрьд хэрэглэж байсан хими эмчилгээний эмийн бэлдмэл эрүүл эсэд зохисгүй нөлөөлж байсан. Харин орчин цагийн бэлдмэл хорт хавдартай эсэд тусад нь нөлөөлж байна» гэв.

Гэвч одоогоор хорт хавдрыг бүрмөсөн ялах яагаа ч үгүй. Иймээс эмч нар бухимдахаас сэрэмжилж, эрүүл энх идэвхтэй аж төрөх ёсыг сонгож авахыг зөвлөж байна.