Өчигдөр Монгол улсын нийслэл Улаанбаатарын нэгэн зочид буудалд оросын эрдэмтэн түүхч Артём Козьмины шарилыг илрүүлсэн тухай енеедер РИА Новости агентлаг мэдээллээ. Оросын 36 настай угсаатны зуйчийн шарил дээр хүч хэрэглэж хөнөөсөн ул мөр үгүй. Козьмин амиа хорлосон байх гэж цагдаагийн газар үзэж байна. Хэрэг явдлыг мөрдөн байцааж байна.

Козьмин аман зохиол, улгэр домгийн хүрээнд судалгаа хийж байсан хийгээд 2006 оноос хойш Монгол улсад экспедицийн бүрэлдэхүүнд удаа дараа очиж, монголын үлгэр домог, уламжлалыг судлаж байсан аж Энэ удаа тэрээр Монгол улсад хүвиийн журмаар очсоныг агентлаг ОХУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчийн мэдээллээс иш татан тэмдэглэжээ.