Японы засгийн газраас улс орныхоо өөрийгөө хамгаалах хүчний Сенкаку(Дяоюйдао) арлуудыг хамгаалах тусгай отрядыг байгуулах шийдвэр гаргав. Суулийн үед эдгээр арлын тойрны маргаан Токио,Бээжингийн хоорондын харилцааг хурцатгав.

Япон улс хэдэн арлыг эздээс нь худалдан авч, улсын мэдэлд авснаараа санал зөрөлдөөнийг хурцатгасан гэж Хятад улс үзэж байна. Ингэснээрээ Токио 1978 оны энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурах үеэр эдгээр арлын статус -кво тогтоосон тохиролцоог эвдсэн гэж Бээжин үзэж байна. Санал зөрөлдөөн зохисгуй талтай байсан ч ийн нөхцөлд Япон улс сансандаа хүрсэн гэж оросын шинжээч Виктор Павлятенко үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Японы эдийн засаг дэлхийд хоёрт орж байсан ч тус улс цэргийн хэрэгцээнд олон жилийн турш ялимгуй хөрөнгө зарцуулж ирсэн. Японы тал япон-америкийн эвслийн хүрээнд бус нутгийн тогтонги аюулгуй байдлыг хангахад өөрийн уургийг нэмэгдуулэх төлөвлөгөөг хэрэгжуулэх шийдвэр тегс байгааг өнөөгийн байдал тусган харуулж байна. Сенкаку арлуудын тойрны Япон Хятад хоёр улсын маргаан хоёр талын санал зөрөлдөөний хүрээнээс халив. АНУ гуравдахь тал болж, эдгээр арлын асуудлаар Токиог анх удаа шууд дэмжив. Эдгээр арал бол Япон улс, АНУ-ын хамтран хамгаалах нутаг хэмээн АНУ узэж байна. Ууний хамт тохиролцох зөвлөмж хоёр талд егсен байна. Мэдээжээр Япон улс стратегийн туншийнээ саналыг тоомсорлохгуй байж чадахгуй» гэв.

Эдгээр хоёр улсын эдийн засаг санал зөрөлдөөнөөес болж их хохирол хулээж байна. Гэвч Япон улс өөрийгөө хамгаалах хүчний тусгай салбарыг байгуулснаараа өнөөгийн нехцел байдлаас улс төрийн ашиг олох бодолтой байна. Юуны туруунд олон улсын тавцанд улс төрийн жингээ нэмэгдуулэх телевлегеетэй байна гэж шинжээч Андрей Фесюн хэлээд: «Саяхан Алжирт японы арван иргэн амь насаа алдсан хэрэг явдал Абэ тэргүүтэй засгийн газраас хилийн чанадад японы иргэдийг хамгаалах тусгай салбарыг өөрийгөө хамгаалах хүчин дотор байгуулахыг шаардах шалтаг боллоо. Япон улс тив дунд тухайлбал Алжирт байгаа иргэдээ хамгаалах ажиллагаа хууль ёсоор явуулах аргагуй. Иймээс бусад улсаас арга буюу тусламж гуйна. Ингээд япон улс хууль тогтоомжоо бур Үндсэн хуулиа өөрчилж мэднэ. Тэгснээрээ өөрийгөө хамгаалах хүчний статусыг өөрчилж, хамтын батлан хамгаалах эрх олгох юм. Тэгвэл Япон улс олон улсын мөргөөлдөөнд оролцож, жишээ нь хятадын талаас арлуудын асуудлаар шахалт үзүүлсээр байвал өөрийгөө идэвхтэй хамгаалж мэднэ. Одоогоор сэтгэл санааны шахалт үзүүлж байна. Абэ өөрийгөө хамгаалах хүчинд илүү өргөн эрх олгож, арми болгон хувиргах бодолтой байгаагаа нуухгуй байна» гэв.

Шинжээчийн мөн санал ерөнхий сайд Абэйн енгерсен долоо хоногт хийсэн тодорхой мэдэгдлээр батлагдав. Япон улсын Үндсэн хүүлийн 9-р зуйл ангийн дагуу дан өөрийгөө хамгаалах хүчинтэй байх ёстой боловч энэ хүчнийг арми болгон хувиргахын төлөө тэмцэнэ гэж Абэ мэдэгджээ. Өөрийгөө хамгаалах хүчний тусгай отрядыг байгуулах зарлагыг 2013 оны санхуугийн жилийн төсвийн төсөлд багтаажээ. Окинава муж улсын Наха хотноо байрлах тусгай отрядын гол зорилт Сенкаку арлууд ба японы нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн японы тал үзэж байгаа эргэн тойрны усан бусийн аюулгуй байдлыг хангахад оршино.